“Дэлхийн тойрог замд, Олон улсын сансрын станц /ОУСС/-д ажиллаж буй Орос, Америкийн сансрын нисэгчид гарцаагүй тохиолдолд нөөц хоолоо хамтдаа хэрэглэх боломжтой. Сансарт ажиллаж буй нисэгчдийн хүнсний нөөц хангалттай буюу 40 хоногийнх бий” гэж ОХУ-ын био судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Сансрын нисэгчдийн хүнсний асуудал эрхэлсэн мэргэжилтэн А.Агуреев мэдээлжээ. ОУСС-д хоол, ундны ус зэрэг хоёр тонн ачаа хүргэх байсан Америкийн “Драгон” хөлөг хоёр өдрийн өмнө гараанаас хөөрөөд 2.5 минутын дараа дэлбэрсэнтэй холбогдуулан тэрбээр ийнхүү мэдээлсэн байна.