Олон сар, жилээр дуншсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулган баталлаа. Бараг жилийн өмнө буюу өнгөрөгч оны намрын чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийсэн уг хууль батлагдсанаар 6300 хүүхэд харах төв байгуулагдана хэмээн тооцоолсон байдаг. Өнөөдөр батлагдсан хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж.
Тиймээс ирэх өвөл ар араасаа олон арван хүүхэд харах төвүүд үүд хаалгаа нээх нь ээ. 2012 оны байдлаар сургуулийн өмнөх насны 220 гаруй мянган хүүхдээс 56 мянга нь буюу арван хүүхэд тутмын гурав нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй аж. Хууль санаачлагч гишүүн С.Ганбаатар мэдээлснээр өдгөө 80.000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа бөгөөд Хүүхэд харах үйлчилгээний хуулийн ачаар дээрх хүүхдүүд гэр цэцэрлэгт хамрагдахаас гадна 10.000 иргэн ажлын байртай болох аж. Түүнчлэн тэрбээр харах хүнгүйн улмаас амиа алддаг 15-17 бага насныхан эрүүл мэндээрээ хохиролгүй аврагдана хэмээн үзэж буй.
Харин олон нийтийн цахим сүлжээнд иргэд Өндөр хяналт, шалгалттай цэцэрлэгүүдэд ч гардаг хүүхэд зодож гэмтээх, хоолноосоо хордож эрүүл мэндээрээ хохирох байдал Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батглагдсаж, гэр цэцэрлэг хэмээх хүүхэд харах төвүүд бий болсноор шил дараалан гарах болно хэмээн эмээж буйгаа мэдэгдэж байна.
