Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг барихтай холбогдуулан тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн балансад бүртгэлтэй нийт 718.3 сая төгрөгийн үнэ бүхий таван барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа. Мөн шинээр цэцэрлэгийн барилга барихтай холбогдуулан Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 378.7 сая төгрөгийн барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээг акталсан байна.