ХБНГУ-ын “ХЕОС энержи” компани ХААИС-тай хамтран dena-RES төслийн хүрээнд нар, салхины эрчим хүчний бага оврын төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа оруулж ирлээ. Манайх нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх таатай нөхцөл бүрдсэн орон юм. 50 мВт-аас эхлээд нилээн хэдэн томоохон усан цахилгаан станцууд байдаг боловч төвийн шугамаас үл хамаарсан эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж нь Монголын эрчим хүчний секторыг хөгжихөд ихээхэн чухал үүрэгтэй. Цөөхөн хүн амтай орон нутаг, уул уурхай, фермер, малчны хотод эрчим хүч татах нь ашиггүй. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр ХБНГУ-ын Кемнец хотод байрлах “ХЕОС Энержи” ХХК төвийн системээс үл хамаарах дээрх төхөөрөмжийг Монголын зах зээлд таниулах ажлыг эхлүүллээ. “ХЕОС Энержи” ХХК-ийн захирал Доктор Клаус Хоффманн 2012 оны арванхоёрдугаар сард Герман, Монголын хамтын ажиллагааны форумд оролцохдоо энэ ажлыг хэрэгжүүлэх боломж болон эрсдлийг тооцжээ.
Дээрх нар, салхины бие даасан төхөөрөмжийг ХААИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний НАРТ төвд суурилуулсан юм.