Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ жил олон жилийн дунджаас их хур тунадас орох байв. Гэвч өнөөдөр орсон бороог эс тооцвол нийслэлд бараг бороо ороогүй, ихэнх нутагт ган болоход хүрээд буй. Тэгвэл энэ халуун цаашид ч үргэлжлэх нь. Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээгээр маргааш Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн баруун хэсгээр 32 хэм давж халах юм байна. Харин нөгөөдөр нийслэл болон баруун, төвийн нутгаар түр зуурын бороо орох бол энэ сарын 9, 10-наас Төв, Булган, Сэлэнгэ, Говийн нутгаар 30-35 хэм хүрч халах аж.