Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээгээр өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн баруун хэсгээр 32 хэм давж халах юм байна. Харин маргааш нийслэл болон баруун, төвийн нутгаар түр зуурын бороо орох бол энэ сарын 9, 10-наас Төв, Булган, Сэлэнгэ, Говийн нутгаар 30-35 хэм хүрч халах аж. Манай оронд зуны саруудаас хамгийн дулаан байдаг нь долдугаар сар гэнэ. Энэ сарын урьдчилсан мэдээгээр бaруун зүгийн уулархаг нутгаар 13- 18, Алтайн өвөр говиор 22-27, бусад нутгаар 18-23 хэм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 хэм дулаан байх юм. Харин төвийн нутгийн баруун хэсгээр 12-17, бусад нутгаар 17-22, Хөвсгөлийн зүүн, Булганы хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар урьд жилүүдээс 0.5-1 хэм халах төлөвтэй байна. Тэгвэл зүүн зүгийн ихэнх нутгаар 18-23 хэм буюу Сүхбаатар, Дорнодын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар 0.5-1.5 хэмээр илүү халах гэнэ. Мөн Дундговийн нутаг, Дорноговийн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 17-22, бусад нутгаар 22-27 хэм, Дундговь, Говь-Сүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр дулаан байх аж.
Э.ЭРДЭНЭ