Урин дулаан цагт нийслэлд барилга угсралтын ажил ид өрнөдөг. Энэ үеэр л үйлдвэрлэлийн осол хамгийн их гардаг. Осолд өртөж байгаа хүмүүсийн олонх нь 18-30 хүртэлх насны залуус байдаг нь харамсалтай. 2015 оны эхний хагас жилд л гэхэд 12 хүн барилгын осолд өртсөнөөс найм нь нас барж, дөрвөн хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын дагуу төлөвл өгөөт бус хяналт, шалгалтын ажил зохион байгуулжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 544 барилга, 10976 ажилтан болон 107 байгууллагын өргөх, зөөх, тээвэрлэх 297 хэрэгсэлд шалгалт хийсэн гэнэ. Тав хоног үргэлжилсэн энэ шалгалтаар хэд хэдэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал, ажилчид ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглэдэгг үй, барилгын гадна хэсэг хамгаалах хаалтгүй, явган болон цахилгаан шат нь хаалт, бэхэлгээ байхгүй, нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангаагүй байжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр 830 зөрчил илр үүлж, 44 байгууллагад 44.2 сая гаруй төгрөгийн торгуулийн арга хэмжээ, 118 байгууллагад энэ сарын 20-ны дотор зөрчлаа арилгах албан шаардлага хүргүүлсэн аж. Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс “Нийслэлийн ИТХ-аас баталсан 75 дугаар тогтоолоор гүйцэтгэгч болон захиалагчдын эрх, үүргийг тодорхой заасан. Үүнд үйл ажиллагааны зардлын 1.5 хувийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой байдаг. Гэтэл үүнийг төдийлэн хэрэгж үүлэхг үй, ажилтнуудынхаа аюулг үй байдалд хайнга хандаж байгаа барилгын компани олон. Эдгээр байгууллагын үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, барилга угсралтын ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллах болно” гэж ярив. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын өгсөн албан шаардлага, зөвлөмж, торгууль зэргийг удаа дараа үл ойшоон, зөрчил дутагдалтайгаар үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниуд цөөнгүй байгаа талаар тус байгууллагын хяналтын улсын байцаагчид ярьж байв. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Шуумаржавын барилга маш их зөрчилтэй, торгуулийн болон бусад арга хэмжээ байнга авдаг ч хэзээ ч засардагг үйгээс болж байцаагч нар аргаа барж байгаа гэнэ. Хэдийгээр зөрчил дутагдалтай энэ мэт аж ахуйн нэгж олон байгаа ч үлгэр жишээ болохуйц барилга нэлээд байгааг тэд онцлов. Тухайлбал, Хан-Уул дүүргийн VIII хороонд баригдаж буй “Дельта констракшн” ХХК, Баянгол дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Их модун” ХХК-ийн барилга зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж дээрх журмыг хангалттай сайн биелүүлж байгаа аж.
Х.АЗЖАРГАЛ