Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг (Зайсан, Их тэнгэрийн амны дунд орой) ”Хадтай хошуу” гэдэг газар өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригийн 17.20 цагт ойн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 31 албан хаагч, гурван автомашин, Төрийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас 100 хүн, хоёр автомашин нийт 131 хүн таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, ням гаригийн шөнө буюу 02.10 цагт цурамд оруулсан байна. Түймэрт гурав орчим га талбай шатжээ.