Алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн цэрг үүд Сирийн Пальмир хотын соёлын үнэт дурсгалуудыг устгаж байгаа талаарх зургаа цахим сүлжээгээр тараасан байна. Энэ удаад тэд зургаан баримал лантуугаар цохин эвдэлсний дотор 2000 гаруй жилийн түүхт, гурван метрийн өндөртэй арслангийн баримал багтжээ. Сири улсын эртний дурсгал, музейн асуудал эрхэлсэн хорооны захирал Маамун Абделькарим Эртний Пальмирийн соёлын өвийг устгаж байгаа “Исламын улс” бүлэглэлийг хүн төр өлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна хэмээн шүүмжилсэн байна. Харин тус бүлэглэлийнхэн хулгайн наймаа эрхлэгчдээс хураан авсан эд зүйлсийг устгах ёстой гэж мэдэгдээд байгаа юм. Энэх үү арслангийн баримал нь 15 тонн жинтэй, 1977 онд Польшийн археологичдын малтлагаар олдсон үнэ цэнэтэй дурсгал байлаа. Пальмирийн балгасыг ЮНЕСКО-гоос Дэлхийн соёлын өвд бүртгэсэн байдаг. “Исламын улс” бүлэглэлийн дайчид өнгөрсөн гуравдугаар сард Иракийн эртний Нимруд хотын балгасыг бульдозероор тэгшлэн нурааж, 2014 онд Мосул хотын хөшөө дурсгалыг устган, эртний ном судрыг шатааж байсан билээ.