Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойгоо тэмдэглэж буй Тайванийн Шинжь үгийн цэргийн баазад энэ сарын 4-нд цэргийн жагсаал зохион байгууллаа. Чин гүрнийг ялсан Шанхайн хувьсгалын 100 жилийн ойг 2011 онд тэмдэглэснээс хойш дөрв өн жилийн дараа Тайваньд цэргийн жагсаал болсон нь энэ юм. Тайванийн Ерөнхийл өгч Ма Инжоү “Өш хонзон өвөрлөхийн тулд бус, түрэмгийллийг эсэргүүцэж, энх тайвныг тогтоохын тулд уг жагсаалыг зохион байгуулж байна” гэжээ. Жагсаалд Тайванийн цэргийн сүр хүчийг харуулсан танк, нисдэг тэрэг зэрэг цэргийн тээврийн хэрэгслүүдийг олонд сонирхуулсан байна. Энэ үеэр Хятад, Японы дайны үед ашиглаж байсан байлдааны онгоцны хуулбарыг танилцуулжээ.
Д.Бадмаараг