Тунисийн Сус хотноо болсон алан хядах ажиллагааны улмаас нийт 40 хүн амь насаа алдсаны ихэнх нь гадаадын жуулчин байсан билээ. Тус улсын Ерөнхийлөгч Бежи Каид эс-Себси улс орон даяар онц байдал зарлаж байгаагаа мэдэгдлээ. Онц байдал 30 хоног үргэлжлэх бөгөөд хэрэв байдал сайжрахгүй бол энэ хугацааг сунгах аж. Ерөнхийлөгч цагдаа, хүчний байгууллагуудын эрх мэдлийг нэмэгд үүлж, ажил хаялт, олон нийтийн цуглаан хийхийг хориглолоо. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавихаар болсон байна.