УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчл өн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр төрийн өмчит зарим компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нэмэлт хувьцаа гаргах боломжтой болов. Одоогоор “Шивээ- Овоо” компанийн 90, “Багануур”- ын 75 хувийг төр эзэмшиж байгаа. УИХ дээрх тогтоолын төслийг баталснаар эдгээр компанийн төрийн эзэмшлийн хэмжээг 51 хувь болгон бууруулж нэмэлт хувьцаа гаргах боломж бүрдэж байна. Үүнээс гадна Дулааны цахилгаан станц болон ДЦС-2, 3, 4, Дархан, Эрдэнэтийн ДЦС-ын нийт хувьцаанд төрийн эзэмшлийн хувийг 70 байхаар тогтоож, үлдсэн хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжихаар болжээ. Монголын хөрөнгийн биржид 2005 оноос хойш 10 компани IPO хийсэн бол мөн тооны компани нэмэлт хувьцаа гаргаж байсан юм. Харин Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталснаар ойрын хугацаанд цөөнг үй компани нэмэлт хувьцаа гаргах боломжтой болжээ. Энэ нь хөр өнгийн зах зээлийн цаашдын хөгжилд нөлөө үзүүлнэ гэдгийг судлаачид хэлж байна.