Улаанбаатар хотын дулаан хангамжийн өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж, засвар, шугам хоолой солих ажлыг хийж байгаа.
Эхний үе шат буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл зам, хоёрдугаар үе шат буюу Цэцэг төвийн уулзвараас Улсын Их дэлгүүрийн уулзварын дагуух шугам хоолой солих ажлыг товлосон хугацаандаа гүйцэтгэж, замыг нээсэн.
Харин гуравдугаар үе шат буюу Улсын Их дэлгүүрээс баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 2015 оны 07 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 10 хүртэл хааж шугам хоолойг солихоор төлөвлөөд байна