Энэ зун нутгийн ихэнх хэсэгт гандуу байгаа холбогдуулан улсын онцгой комисс ээлжит хурлаа энэ сэдвээр хийлээ. Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн танилцуулснаар энэ 21 аймгийн 9-д нь зуншлага хэвийн байгаа бол үлдсэн 12 аймгийн 133 сумдын 66 нь гантай, 67 нь гандуу байгаа аж. Тиймээс өвс ногооны гарц муу, өвөлжилтийн бэлтгэл ажил болох хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэл гарч, ургацын 50-60 хувийг алдах эрсдэлд хүрээд байна хэмээн уг гамшгийн үнэлгээ хийсэн ажлын хэсэг Улсын онцгой коммист танилцууллаа.
Өдөртөө хэт халж, салхилж байгаагаас зарим гол горхи ширгэж байгаа тул малчид ихэвчлэн өвөлжөө, хаваржаандаа зусаж байна. Гандуу болон гантай байгаа сумдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа туо үр тарианы гарц муудаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс гурилын нөөцийг хангалттай бүрдүүлж, үнийг тогтвортой барих ажлыг зохион байгуулж, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул өвөлжих малын тоог цөөлж, малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад хурлын үеэр анхаарууллаа.