Наадмаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрт дотогш оруулахгүй хэмээн албаныхан мэдэгдэв.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах хяналт тавих чиг үүрэгтэй 25 газар, Замын цагдаагийн газрын нийт 503 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах аж. Мөн ХСИС-ийн 200 сонсогч, СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн 50 албан хаагч ажиллах юм байна.
Наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд А, Ж, ДК, Ү, Г, М/хөх/, М/улаан/ гэсэн долоон төрлийн зөвшөөрөл олгох юм байна. “А” зөвшөөрлийг баяр наадмыг зохион байгуулах төв комисс, “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газар,”Д” зөвшөөрлийг Гадаад харилцааны яам, “Ү” зөвөөрлийг Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс, “М” зөвшөөрлийг /улаан/,/хөх/Замын цагдаагийн газраас олгох юм.
Төв цэнгэлдэх орчмын тээврийн хэрэгслийн зогсоолд:
“А” зөвшөөрөл нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюунтүлхүүр” сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандигийн гудамжаар яваад “ДK” зогсоолын хойд талд барилгын талбайд байрлана.
“Ж” зөвшөөрөл нь”А” зөвшөөрлийн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна. “Д” зөвшөөрөл “А”, “Ж” зөвшөөрөлтэй адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулна.
“Ү”,”Г” зөвшөөрөл нь ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн арын замаар Маршалын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.
Хүй долоо худаг орчмын тээврийн хэрэгслийн зогсоолд:
“Г”,”Ү”, “М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоо худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар байрлуулна. Харин “А”, “Ж”, “ДК”,”М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр даваад Хүй долоо худаг руу эргэдэг хоёр дахь уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар зогсоно.