Улсын онцгой комисс өчигд өр хуралдаж, гантай болон гандуу аймгуудад ажилласан шуурхай ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцав. Манай орны нийт нутгаар олон жилийн дунджаас хур тунадас бага, хэт халж байгаа. Шуурхай ажлын хэсгийн дүгнэлтээр нийт 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байна. Ихэнх аймагт хур тунадас бага, ургамлын гарц муу, мал сүрэг тарга хүч муутай, зарим гол, горхи ширгэснээс айлууд өвөлж өө, хаваржаандаа зусаж буй. Хадлан, тэжээл бэлтгэж чадахгүйд хүрч, хураахаар төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл ч үүсчээ. Булган, Дархан- Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймагт уулын гуу, жалгаар л тачир өвстэй, бусад газарт ургасан жаахан өвс ногоо нь гандаж, үлийн цагаан оготно, царцаа, Сибирийн шөвгөр хошуут хорхой олширсон байна.
Архангай аймагт гэхэд өдөртөө агаарт 29-31, хөрсний гадарга дээр 52-62 градус хүрч халж байгаа. Хэдийгээр цаг агаарын тааг үй байдал нөл өөлж буй ч ажил саадгүй, мал хорогдолг үй байгааг тус аймгийн Онцгой комисс мэдээлжээ. Булган аймагт агаарын температур 30 градусаас давж халсан өдрийн тоог олон жилийн дундажтай харьцуулахад зургадугаар сард зарим суманд 1-14 хоногоор илүү, хөрсний температур аймгийн нийт нутгаар шөнөдөө 40 градусаас давж халсан өдрийн тоо 20-29-т хүрчээ. Нийт нутгийн 90 хувь нь гантай гэнэ. Тус аймгийнхан байсан хэдхэн пуужингаараа нэг л удаа үүл бууджээ. Цаашид Ховд, Завхан, Архангай аймгаас пуужинавах аж. Дархан-Уул аймагт хавар малын бэлчээр муу байснаас энэ жил гарсан 2700 гаруй төл хорогдож, бэлчээрийн даац 4-4.5 дахин хэтэрчээ. Өнгөрсөн тав, зургадугаар сард хур тунадас муу, чийггүйгээс бэлчээрийн 80 хувь нь ганд нэрвэгджээ. Хадах өвс ургаагүй, голын хадлан бэлтгэх талбайгүйгээс ургацын хэмжээ буурсан байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум ургацынхаа 40 хувийг алдаж болзошг үй, Орхонтуул сум дахь буудайн талбай бүхэлдээ ганд нэрвэгдэж, уринш боловсруулах ямар ч аргагүй болсон тул бүрэн зогсоосон гэнэ.

Төв аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу, 30 хувь нь гантай байгаа гэнэ. Баянхангай, Баянцогт, Угтаалцайдам, Цээл суманд үр тарианы ургалт бүрэн зогссон, ойрын хугацаанд хур тунадас орохгүй бол ургац авахгүй, хөрс хэт хатсаны улмаас уринш боловсруулж чадахг үйд хүрсэн байна. Зарим гол, нуур хатаж ширгэсэн, царцаа их нүүдэллэж ургасан жаахан өвсийг нь идчихсэн, цаашид мал бэлчээх газаргүй, онд бүрэн орохооргүй болсон тул отор нүүдэл хийх аймаг, сумдыг яаралтай шийдэх шаардлагатай гэжээ. Тус аймгийн Цээл сумын малчид Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт зусдаг байсан ч энэ жил Сэлэнгийн ИТХын захирамжаар малаас татвар авах, торгууль ногдуулах болсон нь аймаг, сумын хооронд зөрчил үүсгэжээ. Хэнтий аймгийн нийт нутгаар хур муутай байснаас өмн өх онтой харьцуулахад гурав дахин бага ургацтай, нийт нутгийн 90 хувь нь гантай буюу гандуу аж. Газар тариалангийн бүс нутгуудад хуурайшилт ихтэй, тариалалтын гүнд чийг байхгүйгээс соёололт маш муу байгаа нь нэг га талбайгаас дөнгөж 3-4 цн ургац авч, энэ онд ургац бүрэн алдах аюул дагуулж буй. Хөвсгөл аймагт тарьсан буудай бүхэлдээ ганд нэрвэгдсэн, бутлалтын үе шатандаа өсөлт нь зогссон байна. Мөн ойн хортон шавьж тархаж, мод их хэмжээгээр гэмтжээ. Харин Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Ховд, Увс, Сүхбаатарт зуншлага хэвийн гэв.
Цаашид хөрш зэргэлдээ сумдад мал оторлуулах, бэлчээр сайтай газруудад худаг гаргах ажлыг шуурхай зохион байгуулах, энэ сарын 10-наас өмнө гантай болон гандуу газруудад үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах, малчид хувийн бэлтгэлээ эртнээс базаах шаардлагатай болжээ. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлс үх гантай болон гандуу байгаа газар нэмэгдэж, үр тарианы гарц муудаж болзошг үй тул гурилын нөөц хангалттай бүрд үүлж, үнийг нь тогтвортой байлгах, өвөлжих малын тоог цөөлж, махны нөөц, экспортыг нэмэгд үүлэхийг үүрэг болгов. Мөн бэлчээрийн гарц сайн байгаа аймаг, сумдын нутагт малчдыг баг, бүлэг болгон хадлан тэжээлээ бэлтгэхэд туслах, дэмжих, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаанд шаардагдах пуужингийн байнгын нөөц байлгаж, ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахыг даалгалаа.