Цагдаагийн байгууллага нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зөвлөмж гаргажээ.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмаар Монголд жуулчид ихээр ирдэг. Энэ үеийг далимдуулан жуулчдын эд зүйлсийг хулгайлах үйлдэл олон гардаг тул ийнхүү жуулчдад зориулсан 3000 ширхэг санамжийг боловсруулсан байна. Санамжуудыг нийслэлийн Аялал жуулчлалын газраар дамжуулан тараах аж.