БНТУ-ын Истамбул хотын цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан монгол залуу амиа хорлосон гэх хэргийн талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл түүнийг Монгол Улсад мөн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан гэх мэдээллийг холбогдох байгууллагуудаас тодрууллаа. Түүнийг Төөмөөгийн Дамдиндорж гэдэг бөг өөд онц их хэмжээний буюу хоёр тэрбум төгр өгийн хохирол учруулсан залилангийн хэрэгт холбогдсон байжээ. Тэрбээр АНУ, Япон, БНСУ-аас автомашин оруулж ирдэг “Гүн бээс”, “Mongolian auto Japan”, “Дэлхийн тамга” гэх компанийн нэрээр 150-иад иргэнийг хохироосон хэрэгт холбогдон, хохирогчид нь “Сэжигтэн гадаад руу зугтсан” хэмээн өнг өрс өн хавар хэвлэлийн бага хурал хийж байв. Уг хэргийг 2014 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж, сэжигтэн Т.Дамдиндоржийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж.
Гэвч тухайн оныхоо арванхоёрдугаар сард батлан даалтад гараад, оргон зугтсан юм байна. Иргэдэд хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан энэ хэргийг харьяаллын дагуу Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн байна. Тэрбээр оргоод Истамбул хотод “MGL Town” компанийг хууль бусаар ажиллуулан, тэндхийн монголчуудад мөнгөн гуйвуулга, онгоцны тасалбар хямд үнээр худалдах, илгээмж явуулах ажил хийж байжээ. Ингэж явахдаа нутаг нэгт 100 гаруй хүнээс ойролцоогоор 26 мянган ам.доллар залилсан хэрэгт сэрдэгдэн, тус улсын хууль хяналтын байгууллагад саатуулагдсан байна. Хохирогчдын олонх тус улсад хууль бусаар оршин суудаг учраас цагдаагийн байгууллагад хандаж чадахг үй байсан тул Истамбулд сурч буй монгол оюутнууд Т.Дамдиндоржийн тухай мэдээллийг цагдаагийнханд өгчээ.
Энэ талаар Гадаад хэргийн яамнаас “Истамбул хотод монгол иргэн нутаг нэгтнүүдээ залилсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулж байхдаа амиа хорлосон нь үнэн. Гэхдээ хэн гэдэг нэрээр хил гарсныг мэдэхгүй. Туркийн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нэр нь Г.Ганзориг. Гэхдээ үүнээс өөр нэр ашигласан байж ч болзошгүй. Үүнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар шалгах ёстой. Манай байгууллага Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллийг Турк дэх Консулын газарт илгээсэн. Энэ асуудалд бид холбогчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Хэргийг холбогдох байгууллагууд нь шалгаж байна. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгдлээ.