Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Наадмаар ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарийг баталжээ. Энэ жил 850 аж ахуйн нэгжид тусгай зөвш өөр өл олгосны 70-аад хувь нь хуушуур, үлдсэн нь бусад төрлийн хүнсний бүтээгдэх үүн худалдах аж. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.
-Хуушуур борлуулах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийн зуух ашиглах эрх олгож байгаа гэсэн үү?
-Өнгөрсөн жилүүдэд хийн зуух ашиглахыг хориглосноос цахилгааны ачаалал ихсэж, Төв цэнгэлдэх, Хүй долоон худагийн зарим хэсэгт эрчим хүч доголдсон. Тиймээс энэ жил хуушуур борлуулах эрхтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийн зуух ашиглахыг зөвшөөрсөн. Манай улсад зориулалтын хийн зуух борлуулах зөвш өөр өлтэй долоон аж ахуй нэгж бий. Тэдгээр газраас л худалдан авахыг сануулж буй.
-Хүнсний аюулгүй байдалд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Манай хэлтэс Хараагүйчүүдийн нийгэмлэгтэй хамтарч ажилладаг. Тиймээс хуушуур хийх зөвшөөрөл авсан иргэд, аж ахуйн нэгж үүд тэдний үйлдвэрлэсэн цаасан уутыг ашиглана. Гялгар уутанд удаан хадгалсан хуушуураас болж иргэд хордлогод орсон тохиолдол ч бий.
-Жуулчдад зориулж энэ жил ямар шинэ үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
-Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт энэ сарын 11-12-нд монгол хоол сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх зорилгоор “Монгол хуушуур-2015” наадам зохион байгуулна. Энэ үеэр шүүгчдийн баг ажиллахаас гадна иргэдээс санал авч хуушуурыг олон төрлөөр шалгаруулах юм. Түрүүлсэн багт өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.