БСШУ-ы сайд Л.Гантөмөр БНСУ-ын Парламентын гишүүн, Боловсрол, соёл, спорт, аялал жуулчлалын байнгын хорооны дарга Сол Хүүнийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, БНСУ-ын санхүүжилтээр Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад дэвшилт технологид суурилсан хичээлийн “ухаалаг анги”-ийг олноор нийлүүлэх, Монгол, БНСУ-ын багш солилцооны хөтөлбөрийн хамрах хүрээг улам өргөжүүлэн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Харин БНСУ-ын Парламентын гишүүн Сол Хүүн түүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн БНСУ-ын Боловсролын сайдад энэ тухай уламжилж, түүнийг Монгол Улсад айлчлах үеэр энэ асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэв. Уулзалтын төгсгөлд тэрээр БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг БНСУ-д ажлын айлчлал хийхийг урилаа.