Рекорд амжилтын Гиннесийн номд бичигдсэн дэлхийн хамгийн хөгшин хүн 112 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Японы Сайтама хотын иргэн Сакари Момой 1903 оны хоёрдугаар сарын 5-нд төрсөн билээ. Түүнийг 42 настай байхад дэлхийн II дайн дуусаж, энх тайван тогтсон байна. Сакари бүх насаараа Фүкүшима мужийн сургуульд багшийн ажил хийсэн хүн юм. Сайтама хотын захиргаанаас мэдэгдсэнээр тэрбээр бөөрний дутагдлын улмаас нас барсан гэнэ. Сакаригаас өмнө хамгийн ахмад байсан Японы иргэн Мисао Окава өнгөрсөн дөрөвдүгээр сард 117 настайдаа таалал төгссөн юм.
М.Сугараа