Долдугаар сарыг гэнэтийн бэлэгтэй сар болгон зарлаж буй Үндэсний соёл амралтын хүрээлэн наадмын хөтөлбөрийн хуваариа гаргажээ. Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярын өдрүүдэд тус хүрээлэнд “Түмэн эх” чуулга, “Этник” хамтлагийн тоглолт, цохивор хөгжмийн тоглолт, хүүхэлдэйн жүжиг, “Silence white” үдэшлэг, дээлтэй монгол өдөрлөг зэрэг арга хэмжээ болох аж.
Сонирхолтой нь, Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхчүүд барилдаж, харваачид цэц мэргэнээ сорьж байх үеэр буюу долдугаар сарын 10-14-нд бяцхан наадамчдын дундах эрийн гурван наадам паркт болох гэнэ.