ЗХЖШ-ын харьяанд байсан Цэргийн тагнуулын газар, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрыг татан буулгаж, Тагнуулын ерөнхий газарт нэгтгэхээр болж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр УИХ өчигдөр хаалттай хуралдаж, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Энэ үеэр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн бололтой. Үүнээс өмнө ЗХЖШ-ынхан Цэргийн тагнуулын газрынхаа харьяанд байсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Ерөнхий зориулалтын цэргийн командлалын мэдэлд шилжүүлсэн байна.
Г.РАВЖАА