МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ээлжит хуралдаанаараа АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн МАН-ыг Засгийн газраас гаргах тухай тогтоолыг хэлэлцжээ. Энэ талаар мэдээлсэн тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Уг нь хоёр том нам учраа ололцоод нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудад сайн гарц, шийдэл олоод явсан бол олон түмэнд тустай байсан.
Гэхдээ энэ нь бидний асуудал биш юм. Ерөнхийдөө 2012 оны гарааны нөхцөл дээрээ эргэж ирлээ гэж бид харж байна. 2012 онд манай эвсэл АН-тай хийсэн гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ. Тийм учраас цаашид гэрээгээ хэрэгжүүлээд явахад бэлэн байна” хэмээн онцоллоо.
Б.УРАН