Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олон улсын өндөр зэрэглэлийн уралдаан, тэмцээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн урамшуулал олгодог. Тэгвэл өнөөдөр 12.00 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд амжилт гаргасан уран бүтээлчдээ хүлээн авч гавьяат жүжигчин Г.Ариунбаатарг 80 сая, гавьяат жүжигчин Э.Амартүвшинг 20 сая, "Хөсөгтөн" хамтлагийг 24 сая төгрөгөөр тус тус шагналаа.