Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай энэ сарын 9-нээс эх орныхоо зүүн аймгуудыг дугуйгаар тойрон аялахаар болжээ. Тэрбээр 2014 онд баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч, 167 хоногийн турш 6 200 км замыг унадаг дугуйтай туулсан бол энэ удаа Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 60 гаруй сум, сууринаар, хилийн гурван зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км зам туулах юм байна. Уг аялал дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх юм. Тиймээс түүний энэхүү эр зориг, сэтгэл зүтгэл гарган хийж буй дугуйн аяллыг дэмжин чин сэтгэлийн хандив өргөөрэй.