Католик шашны тэргүүн Аргентины тэргүүн лам Хорхе Марио Бергольо Латин Америкын орнуудын иргэдийг бурханы номлолыг даган, итгэл үнэмшил, зорилгоороо нэгдэхийг уриалжээ.
Тэрбээр өчигдөр Эквадор улсын нийслэл Кито хотод үг хэлсэн төдийгүй, 200 жилийн өмнөх Латин Америкийн Европчуудын эсрэг дарангуйлалын тэмцлийг эрх чөлөөний төлөөх нулимс хэмээн нэрлэсэн байна.
Кито хотод болсон энэ мөргөлд нэг сая гаруй хүн оролцосны дотор Эквдадор улсын ерөнхийлөгч Рафаэль Корреа багтаж байга юм. Тэр ромын пап ламтай энэ долоо хоногийн эхээр хувийн уулзалтыг хийсэн юм.
Пап ламын айлчалтай холбоотойгоор Эквадор улс дахь татвартай холбоотой засгийн газрын эсрэг жагсаал түр зогсоод байна. Гэхдээ энэ айлчлалд Эквадор улсын зарим иргэн сэтгэл дундуур байгаа аж. Тодруулбал, Эквадор улс дахь ижил хүйстнүүд болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал дээр Ватикан байр сууриа илэрхийлэхгүй байгааг буруутгажээ.
Сонирхуулахад, өнөөдөр пап лам Эквадор дахь айлчлалаа дуусгаж, Болив улсыг зорих юм. Мөн ирэх есдүгээр сард католик шашны тэргүүн Францис Куба, АНУ-д айлчлал хийх юм. Тэрээр энэ хоёр орны хоорондох 50 гаруй жил тасалдсан дипломат харилцааг эргэн сэргээхэд зуучлагчаар ажилласан юм.