Чили улсын айл өрхүүд эмчилгээний болон хувийн зориулалтаар мариухан тарихыг зөвшөөрсөн хуулийн төслийг Конгрессын доод танхим дэмжээд байна.
Тодруулбал, Нэг айл зургаан мариуханы ургамалыг тарих эрхтэй болох юм. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар мариуханыг тарьсан, худалдсан, дамжуулсан тохиолдолд 15 –аас дээш жилээр хоригдох ял сонсох юм. Зарим улс төрчдөөс шүүмжлэлийг дагуулж байгаа хуулийн төсөл эрүүл мэндийн хороо болон сенатад хэлэлцэгдэж, дэмжлэг авах ёстой. Конгрессын доод танхимд явагдсан санал асуулгаар 68 гишүүн уг хуулийн төслийг дэмжсэн бол 39 нь тус хууль мансууруулах бодисын хэрэглээг нэмэгдүүлнэ гэж шүүмжилж татгалзаж байгаа юм.
Дашрамд дурдахад, Уругвай улс мариухан худалдаалахыг зөвшөөрсөн анхны орон бөгөөд өнгөрөгч жилүүдэд хэд хэдэн орон мариуханыг эмчилгээний болон хувийн зорилгоор хязгаартай хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс гадна АНУ-ын 20 гаруй муж мариуханыг эмчилгээний зорилгоор ашиглахыг зөвшөөрдөг бол Вашингтон, Колорадо хувьдаа иргэдэд хэрэглэх эрхийг олгоод байна. Уругвай улс мариуханыг худалдаалахыг зөвшөөрсөн анхны орон юм.