Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа. Хэрэв та худалдан авах гэж буй орон сууцныхаа 20 хүртэлх хувьд баталгаа гаргуулах хүсэлтэй бол:
- Анх удаа үндсэн зээлдэгчээр шинэ орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж буй иргэн байх шаардлагатай.
- Сүүлийн хоёроос доошгүй жилд нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх ёстой.
- Ипотекийн зээлийг эргэн төлөх орлого нь банкны шалгуураар нотлогдсон байх шаардлагатай.
- “Өрхийн мэдээллийн сан”-ийн VII-XV бүлгийн иргэн байх ёстой.
- Худалдан авах гэж буй орон сууц чинь инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон байх шаардлагатай.
- Эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууц байх ёстой.
- Урьдчилгаа мөнгө болох орон сууцны нийт үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулсан байх шаардлагатай.
- Мөн ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой аж. Шаардлагатай хангасан иргэдэд Хөгжлийн банк орон сууцны нийт үнийн дүнгийн 20 хүртэлх хувьд баталгаа гаргаж өгнө.
Энэ журам батлагдан гарсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д “Ипотекийн зээлийн хугацаа 20 жил хүртэл байна” гэсний дараа “Орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувийн баталгаанд хамрагдсан иргэний ипотекийн зээлийн хугацаа нь 30 хүртэл жил байна” гэж нэмэхээр боллоо.