Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Япон улсын нийслэл Токио хотын Ханэда нисэх буудал руу ирэх наймдугаар сарын 5-15-нд лхагва, бямба гаригт нислэг үйлдэхээр болжээ. Ханэда олон улсын нисэх буудал нь Токио хотын төвөөс 17 километр зайтай бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ердөө 20-30 минут явж хүрэх боломжтой аж. Үүнээс гадна Ханэда нь Токиогоор дамжин арлын орны бусад хот руу зорчиход хамгийн тохиромжтой цэг юм байна.
Ц.Болор