Улаанбаатар хот орчмоорн долдугаар сарын 12, 13-ны өдөр түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа тул баяр наадмын өдрүүдэд үер усны аюулаас сэргийлэхийг Онцгой байдлын газрааас анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдэгдсэнээр долдугаар сарын дундуур болон хорьдоор, мөн сарын сүүлчээр зарим нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орох аж. Баяр наадмын өдрүүдэд салхи ихэнх хугацаанд 6-11 м/с шөнөдөө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 7-12 градус, бусад дүүргээр 13-18 градус дулаан, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй байна.