“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор Урлаг дизайны академийн уран бүтээлчид 127 метр квадрат талбайд 3D зургийг зурж, олны хүртээл болгож байна.
Төв шуудангийн баруун тал, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, талбайн баруун тал Төв шуудангийн хана, Талбайн зүүн урд цэцэрлэг, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, Циркийн баруун тал, 13 дугаар хороолол автобусны буудал, Бага тойрог 5 дугаар сургуулийн баруун урд, Циркийн баруун тал, Зориг сангийн баруун тал, Төв шуудангийн баруун тал, Мэдээлэл технологийн үндэсний парк, Талбайн зүүн урд цэцэрлэг, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 16 байршилд 3D зургууд зурах юм.