“Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэх үндэслэлээр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс 2.3 жил хоригдох ял сонссон Г.Буяндорж нарт холбогдох хэргийн завж заалдах шатны шүүх хурал дахин хойшиллоо.
Энэ удаа хэргийн холбогдогч нарын өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1-ийг үндэслэн сэтгүүлч С.Баттулгыг, эх сурвалж Г.Буяндоржийн хамт 14 хоног сатуулахаар боллоо.
Анхан шатны шүүхээс бусдыг гүтгэсэн нийтлэл бичсэн хэмээн 21 сая төгрөгөөр торгуулихаар шийтгүүлсэн сэтгүүлч С.Баттулга эх сурвалжтайгаа хамт яллуулж буй нь анхны тохиолдол болоод байгаа.