ДНБ-д эзлэх хувийг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн чиглэлийн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тогтоолыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны саналаар гишүүдийн 85.2 хувь дэмжсэнээр баталлаа.
Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүх байгуулснаар хорио, цээр технологийн онцгой дэглэм тогтоож, тус салбарын гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, уг бүсээр дамжуулан экспортлогч орон болох боломжтой болох юм.
“Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм.