Хууль сахиулагчид инээмсэглэн, иргэдэд соёлтой боловсон үйлчилдэг болох нь. Учир нь Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Найрсаг Улаанбаатар - Инээмсэглэх Монгол” аяны хүрээнд инээмсэглэж буй цагдаа нарын төрхийг гэрэл зурагт буулгасан фото зургийн уралдаан зарлаж буй юм.
Цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажил үйлчилгээг цахим сүлжээгээр иргэдэд сурталчлах зорилготой
уг уралдаанд иргэн та ч оролцох боломжтой. “Цагдаагийн инээмсэглэл” уралдаан наймдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ. Найрсаг харилцаатай, инээмсэглэсэн соёлтой цагдаа нарын зургийг дарж, https://www.facebook.com/ubcitypolice, https://twitter.com/ubcitypolice болон “Инээмсэглэх Монгол” үндэсний хөдөлгөөний www.facebook.com/SmilingMongoliaMN фэйсбүүк хуудсанд илгээж болно. Шилдэг бүтээлүүдийн эзнийг зөөврийн компьютерээр шагнах аж.