“Mng event”-ийн залуус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн сагсанбөмбөгийн талбайг засчээ. Дулаан өдрүүдэд хүүхэд, залуусын амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг уг хэсгийн зөөлөвч шал нь урагдаж, муудан, ойролцоох шонгуудын гэрэл шатсанаас оройн цагаар сагсанбөмбөг тоглоход хүндрэлтэй болоод байсан аж. Тиймээс үдэшлэг, шоу арга хэмжээ зохион байгуулдаг “Mng event”-ийн хамт олон долдугаар сарын 3-нд зохион байгуулсан “Qlimax” лазер шоунаас олсон ашгаараа талбайн засварын ажлыг хийсэн аж.
Талбайн шалны урагдаж, сэмэрсэн хэсгийг засаж, цагирагуудыг торлон, ойролцоох шонгуудын шатсан гэрлийг сольсон засварын ажил өнөөдөр дуусч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.