Монголын үндэсний сонгодог ууган дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирновын "Учиртай гурван толгой" дуурь өнөөдөр төв талбайд тоглоно. Сүрлэг тайз, агт морьд, сэрүүн агаар гээд энэ дуурийн үйл явдлыг илүү бодит болгох зүйлс олон байгаа. Харин оройны тоглолтод хэн хэн гоцлохыг танилцуулъя. 22.00 цагт энэ дуурийг үзэхээр ирэхдээ үндэсний гоёлоо сонгохоо бүү мартаарай.

Гол дүрүүд:
ЮНДЭН – гавьяат жүжигчин Э.Амартүвшин
НАНСАЛМАА- Ш.Наранчимэг
ХОРОЛМАА – гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг
БАЛГАН - Ж.Бямбажав
ХУДАЛДААЧИН – гавьяат жүжигчин М.Болд
ДУУЧ - Б.Мөнхбаатар
ХУУРЧ – урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд
АРД ӨВГӨН - Ч.Түмэндэмбэрэл СТА
ЗАМЫН ТОСУУЛ - Б.Гомбо-Очир, СТА Б.Алтанхуяг
БҮҮВЭЙЧ - Р.Доржхорол СТА
СОГТУУ НОЁН - Э.Бумхүү СТА
БАЛГАНЫ ДАГУУЛ - А.Сайнбаяр СТА, Э.Бумхүү СТА, Г.Шижирболд, Б.Алтанхуяг СТА, О.Хүрэлбаатар СТА, Ч.Энхтайван СТА, Б.Гомбо-Очир, Д.Эрдэнэ-Очир, Э.Анхбаяр СТА, М.Даваадорж, Б.Батжаргал, С.Бат-Эрдэнэ
ХАТАД- Г.Энхцэцэг
ЛАМ- Н.Төмөрсүх
ЮНДЭНГИЙН ДАГУУЛ - М.Намнанбаатар, Б.Лхагвасүрэн

Найрал дуучид,балетын жүжигчид оролцон,симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Удирдаач - Ж.Бүрэнбэх УГЗ
Тоглолтын найруулагч - А.Дашпэлжээ АЖ
Хөтлөх найруулагч - Б.Цэрэндаваа