П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны гран при шагналт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, тус уралдааны дэд байрын шагналт, гавьяат жүжигчин Э.Амартүвшин нар Үндэсний их баярын наадмыг Төрийн дууллаараа нээж ая эгшгээ өргөв. Хэдхэн хоногийн өмнө дэлхийн дуурийн урлагт цахиур хагалж монгол түмнээ баярлуулж, эх орныхоо нэрийг алдаршуулсан хоёр аварга маань зүлэг ногоон дэвжээн дээр ёслол хүндэтгэл төгөлдөр заларч, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлсэн нь сайхан байв.