Хүй долоон худагт 16 орчим хүний багтаамжтай Монголд үйлдвэрлэсэн цахилгаан тээвэр үйлчилж байна. Наадмын талбайн орчим 12 ийм унаа байгаа бөгөөд засмал зам дагуу наадамчиддаа үйлчилж морь барианы газраас автобусны зогсоол гэсэн маршруттай аялуулж байна. Жаахан хүүхэд дагуулсан хүмүүс болон жирэмсэн эмэгтэй, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ машинаар давуу эрхтэй үйлчлүүлэх бөгөөд наадмын эргэн тойронд болж байгаа үйл ажиллагааг сонирхон эргэн тойрон аялах боломж бүрдүүлсэн нь сайшаалтай.
Энэ машиныг таван цаг орчим цахилгаанаар цэнэглэхэд бүтэн өдрийн турш үйлчилгээнд явж болдог хэмээн жолооч нь ярьж байсан. Иргэдийн таашаалд нийцэж, олны харцыг булаасан цахилгаан машинд та бүхэн маргааш ч гэсэн үйлчлүүлэх боломжтой.