Хүй долоон худгаас Төв цэнгэлдэх хүртэл явах маршруттай нийтийн тээврийн хэрэгсэлүүд өнөөдөр иргэдэд 1000 төгрөгөөр үйлчилж байв. Автобус болон рэйлбус наадмаар үнэгүй явах зар түгээсэн байсан ч энэ удаа ердийнхөөсөө илүү өндөр үнээр үйлчилж иргэдийг бухимдуулав. Тэр ч бүү хэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлтийн үнэмлэх өнөөдөр үйлчлэхгүй байгаа хэмээн тасалбар түгээгч зарласан нь олны дургүйг хүргэв.
Монгол наадмаа үзэж баярлаж яваа иргэдийг ийнхүү нийтийн тээврийнхэн бухимдуулж, маргасан иргэдийг хээр зам дээр буулгаж үлдээсэн нь тун харамсалтай.