Хүй долоон худгийг зорьж очсон олон машин зам дээр гацаж, зарим иргэн цагдаа нартай маргалдсанаас машинаа ачуулахаа шахлаа. Учир нь наадмын талбай руу нэвтрэх зөвшөөрлийн бичиг хүрэлцээ муутай байснаас бичиггүй иргэд шууд Хүй долоон худаг руу очиж ийн гацжээ. Өмнө нь зөвшөөрөлгүй машинуудыг арай хол байрлуулдаг байсан бол энэ удаа тусгай хамгаалалт гаргаж, зөвшөөрөлгүй нэг ч машин нэвтрүүлэхгүй хэмээн хатуурхлаа. Гэсэн ч нэгэнт Хүй долоон худгийг зориод оччихсон учраас иргэд машинаа зам дээр үлдээгээд хоёр км орчим зайг явган туулж байсан юм.
Өчигдөр л гэхэд машины зөвшөөрлийг олон нийтийн сүлжээгээр 30 мянган төгрөгөөр борлуулж байсан мэдээлэл бий. Тэгвэл өнөөдөр авъя гээд ч зөвшөөрөл олдсонгүй. Харин гарцны дэргэд цагдаатай маргалдаж, учирлаж, гуйсан наадамчин олон л хөөрхийлөлтэй байв.