Хүй долоон худгийн ногоон дэнж энэ жил үнэхээр гандуу байлаа. Хаа сайгүй шороо бужигнаж, хурдан морины хөлс, хүн зоны хөлийн тоосонд дарагдах хүсэл энд л биелэхээр байв. Нийт нутгийн 30 гаруй хувь нь гантай, хуурайшилттай байгаа болохоор энд ч аргагүй байх гэх хүн олон байв. Мөн зарим нь царцааны нүүдлээс болж ногоо ургаагүй хэмээж байв. Ямартай ч, наадамчин олноо баярлуулахаар Хотын захиргаа болон Баяр наадмын комиссынхон анхаарал хандуулж шороотой тэмцэж байв.