Монголын Үндэсний их баяр наадам хоёр өдрийн турш үргэлжилж, ард нийтээрээ цэнгэн баярлалаа. Гэсэн ч бидний үзэж баярласан Төрийн хүндэтгэлийн концертыг бэлтгэлийн үеэр буюу долдугаар сарын 7-нд урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Бүтэнбаяр цус харважээ. Амийг нь аврахын тулд гэр бүлийнхэн болоод эмнэлгийн ажилтнууд зургаа хоногийн турш тэвдэж, хотод ажиллаж байгаа эмийн сангуудыг нэгжин, хэрэгтэй эм тариагаа олж байсан байна. Харин өнөөдөр наадам дууссан учраас Төрийн тэргүүнүүд болон Улсын наадам зохион байгуулах комиссынхон түүнд анхаарлаа хандуулах болов уу хэмээн гэр бүлийнхэн болон Монголын хөгжмийн урлагийнхан хүлээж байна. Тэрбээр Буянт-Ухаа спорт цогцолборт тоглолтын бэлтгэл хийж байх үед цус харвасан болохоор ажлын байран дээрээ ийм болсон гэсэн үг. Наадмын уухай нүргэлсэн хэд хоногт түүний гэр бүлийнхэн энэ талаар зарлаж, олны сэтгэлийг үймүүлэхийг хүсээгүй ч одоо хэлэх цаг нь болсон гэж үзэж байна.
Монгол Улсын филармонийн симфони найрал хөгжмийг өдий хүртэл удирдан тоглуулж, аавынхаа нэрийг өндөрт өргөн ажиллаж байгаа түүнийг эрүүл энх болж эргэн тайзнаа гарна гэсэн итгэл хайрлаж, анхаарч үзээсэй хэмээн хүснэ.