Энэ сарын 15-17-нд Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сумдын 90 жилийн ойн баяр болох гэж буй. Хэрэв та ойн баярт нь оролцохоор Архангай аймгийг зорих гэж буй бол дулаан хувцсаа зэхээрэй. Учир нь Архангай, Завхан аймгийн зарим сумдад өнөөдөр (2015 оны долдугаар сарын 14-нд) цас оржээ.
Өнгөрөгч оны наймдугаар сарын 3-нд тус аймгийн Тариат, Цахир суманд, 2010 онд мөн л наймдугаар сард Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хангай сумдад 28 мм, Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул суманд бага хэмжээний цас орж байжээ. Гэхдээ энэ нь зуны дунд сард орсон анхны цас биш. Долдугаар сарын 6-нд Баян-Өлгий аймгийн уулархаг нутгаар цас орж, зарим газар цасаар шуурсан юм.