Грек өрөө төлж чадаагүй учраас Еврогийн бүсээс гаргах тухай хэлэлцэж байсан юм.
Харин еврогийн бүсийн удирдагчид өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо 15 цаг хэлэлцээ хийсний эцэст Грекийг хямралаас гаргах шинэ хөтөлбөр хэлэлцэхээр тохиролцсон хэмээн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск мэдэгдлээ.
Хямралаас гаргах шинэ хөтөлбөрийг еврогийн бүсийн удирдагчид хэрэгжүүлэхээр болбол Европын Холбооны авралын сан болох “Европын тогтвортой байдлын механизм” Грект бараг 91 тэрбум долларын санхүүгийн тусламж үзүүлэх юм.
Түүнчлэн энэ долоо хоногийн лхагва гараг гэхэд бүтцийн шинэчлэлтийн төлөвлөгөөгөө хууль болгож, уг төлөвлөгөөгөө ямар ч алдаагүйгээр хэрэгжлүүлэхийг еврогийн бүсийн гишүүд Афинд уриалсан бөгөөд төрийн өмчийн хөрөнгөөр 50 тэрбум еврогийн сан бий болгохыг удирдагчид Грекээс хүсчээ.
Тус санг мөнгөний гачаалд орсон банкуудаа санхүүжүүлж, засгийн газрын өрөө эргэн төлөхөд Грек ашиглах юм байна.
Еврогийн бүсийн сангийн сайд нарын уулзалтыг даргалж буй Йерун Дижсселблоем хэлэхдээ, “Грект ирэх сар гэхэд өрүүдээ хугацаанд нь төлөхөд 13.3 тэрбум доллар хэрэгтэй байна” гэв.
Грекийг хямралаас гаргах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ