15 настай, англи хүү Альцгеймер өвчнийг оношлоход дөхөмтэй аргачлал /тест/ боловсруулжээ. Түүний ачаар эл өвчнийг эрт үед нь мэдэх боломжтойн дээр эмчилгээнд ч нэмэртэй гэж мэргэжилтнүүд онцолсон байна. Өмнө нь Альцгеймерийг оношлохын тулд урт хугацаанд олон янзын тест бөглөж, дүгнэн, нэгтгэх гэж цаг их алддаг байсан аж. Харин англи хүүгийн боловсруулсан аргачлал нь энгийн бөгөөд хэдхэн өдөр л зарцуулах юм байна.