Японд цаг агаар хэт халж, наранд цохиулсан ойролцоогоор 872 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Наранд удаан явснаас шалтгаалж өвчилсөн хүмүүсийн гурав нь амиа алдсан бол зургаа нь ухаангүй байна.
Японы Цаг уурын агентлагийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улс даяар ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй байна.
Тус улсын төвийн нутгийн Нийгата мужийн Жоэцү хотод хамгийн их халж, температур Цельсийн 38.5 градус хүрчээ.
эх сурвалж: BBC