Шаардлагатай хүмүүст, тэр дундаа Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудад амьдарч байгаа хүмүүст ретровирус буюу ХДХВ-ийн тариа хийх зорилгод дэлхий нийтээрээ хэдэн арван жил хүчин чармайлт гаргаж, хөрөнгө оруулалт хийсний эцэст хүрлээ гэж НҮБ мэдэгдсэн юм.
2000 онд НҮБ ХДХВ-тэй тэмцэх зорилтыг анх дэвшүүлж байх үед 700 мянгаас олонгүй хүн ХДХВ болон ДОХ-ын амин чухал эм, тариаг хэрэглэж байжээ.

Тэгвэл уг зорилгыг дэвшүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ХДХВ-ийн халдвар авахаас 30 сая хүнийг, ДОХ-оор нас барахаас найман сая орчим хүнийг урьдчилан сэргийлж чаджээ.
Мөн энэ хугацаанд жилд ХДХВ-ийн халдвар авагсдын тоог 2.6 саяас 1.8 сая, ДОХ-оор нас барагсдын тоог 1.6 саяас 1.2 сая болгон багасгаж чадсан байна.

Ирэх таван жилд дэлхий нийтээрээ хүчин чармайлт гарган хамтран зүтгэвэл 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох боломжтой гэж НҮБ үзэж байна.
Гэхдээ зарим бүсэд ХДХВ/ДОХ-той тэмцэх ажил ахиц муутай, удаашралтай байгаа аж.
