Увс аймаг 90 жилийн ойгоо энэ сарын 22-25-ны өдрүүдэд тэмдэглэхээр болсон бөгөөд ойгоо угтаж хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалт хийх зэрэг олон бүтээлч ажлыг санаачлан хийсэн байна. Тодруулбал, “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхлэнэ” аянг өрнүүлж айл өрхүүд хашаагаа будаж зосдохоос эхлээд зүлэг мод тарьж, амьдрах орчноо тохижуулжээ.