Америкийн нэгдсэн улсад ажиллаж, амьдарч буй монголчуудад зориулсан Монгол бичгийн зуслан долдугаар сарын 24-26-ны өдөр хичээллэх гэж байна. Гурван өдөр хоёр шөнө үргэлжлэх зусланд суралцсанаар монгол бичгээрээ уншиж бичиж сурахаас гадна зуслангийн үйл ажиллагаанд амралт зугаалгын хөтөлбөрийг тусгасан тул амарч, алжаалаа тайлах боломжтой гэнэ.
Өмнө нь Индиана мужид хичээллэж байсан Монгол бичгийн зуслан энэ удаа Вашингтон хот орчмын монголчуудад зориулан тус хотоос хоёр цаг яваад хүрэх Массаннаттэн хэмээх байгалийн үзэсгэлэнт амралтын газар хичээллэнэ.